Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Таканоива А.Баасандорж өнөөдөр өглөө /2019.02.02/ албан ёсоор зодог тайллаа.
Түүний зодог тайлах ёслолд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж оролцов.
Таканоива А.Баасандорж 2009 онд мэргэжлийн сүмод хөл тавьж, 2012 онд жүрёо зиндаанд дэвшин, тэр жилдээ түрүүлж байсан юм. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2014 оны нэгдүгээр сард дэвшин барилдсан анхны жилдээ 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж байсан билээ. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд тэрбээр дайчин барилдааны шагналыг хоёр удаа, уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан юм. Мөн түүнчлэн нутаг нэгт сүмоч сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг нэг удаа унагааж байсан юм.
Амжилттай барилдаж байсан Таканоива А.Баасандорж 2017 оны аравдугаар сард Тоттори мужид болсон тойргийн барилдааны дараа их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас бэртэл авсан юм. Хүнд бэртэл авснаасаа хойш жүрёо зиндаа руу унаж, улмаар зодог тайлахаасаа өмнө дээд зиндаанд дэвшээд байв. Гэсэн ч тэрбээр дэвжээний бөхийг цохисон хэрэгт холбогдож, удалгүй өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл ( 10 )
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж
Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж...Ингэж новшрох байсийн бол Их аврагад юунд саад болов доо...чи бүтэхгүй эээээ....
Бямбадорж монгол хүний уужуу тайван ухаан ёс жудагтай Монгол хүн нь эндээс харагдаж байна .Хоёуланд нь их амжилт эрүүл энхийг хүсэе.
БААСАНДОРЖ ҮНЭХЭЭР ХОГИЙН НЬВШ ШҮҮ ДЭЭ. БУЗАР САНАА ӨӨРИЙН ТОЛГОЙ ӨӨРИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР...
Хохино
Бямбадорж ухаантай залуу бна. Зөв шд. Уг нь энэ Баасандорж хүү гайгүй л хүү бмаар юм . Ах нарынхаа болон аавынхаа хайранд өссөн хүү бх ёстой . Залуу хүн цаашид ажил амьдралаа зөв зохицуулаад явна биз дээ . Томчуудын л золиос болчих вуу яав . Лувсан хэдэн дүү нараа зөв залдаг сайн ах шүү . Амжилт !!!
ХОХЬ НЬ . МОНГОЛ ХҮНИЙ ЖУДАГГҮЙ ХУЛГАЙЧ
Ама гаас болж уи зодог тайлхад хүрлээ гэж хуцах вий дээ,гүүх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр
Энэ муу нохой энгэх байсан бол сайхан барилдаж явсан хүнд гай болохгүй холуур явхад ядийн муу нохой