О.Насанбурмаа дэлхийн чансааны ХОЁРДУГААРТ бичигдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

Монголын 35 бөх дэлхийн чансаанд багтлаа. 

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн билээ. Дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн эхнийх нь өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний дурсгалд зориулсан Гранпри тэмцээн юм. Красноярскийн тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгснөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноог нэмж олгодог.

 

Өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүн болон Иван Ярыгиний тэмцээний медальтнууд болон шагналт байрт орсон тамирчдын оноог нэмж шинэ чансааг гаргажээ. Чансаанд багагүй өөрчлөлт болж, манай улсын 10 бөх жиндээ “ТОП-5”-д, нийт 35 тамирчин дэлхийн чансаанд багтав.

 

Дараагийн чансаа хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд Болгарын Русе хотод болох Дан Коловын нэрэмжит ОУТ-ий дараа гарна.

 

ДЭЛХИЙН ЧАНСААНД БАГТАЖ БУЙ МОНГОЛЫН БӨХЧҮҮД

 
Эрэгтэйчүүдийн 57 КГ:

  • Н.Насанбуян 13 дугаар байр (12 оноо) 
  • Э.Бэхбаяр 10 дугаар байр (10 оноо)

 
Эрэгтэйчүүдийн 61 КГ:

  • Т.Түвшинтулга дөрөвдүгээр байр (25 оноо)
  • Ц.Чинзориг 15 дугаар байр (10 оноо)
  • Г.Отгонбаатар 16 дугаар байр (10 оноо)

 


Эрэгтэйчүүдийн
65 КГ:

  • Т.Тулга дөрөвдүгээр байр (28 оноо)
  • Б.Батмагнай 12 дугаар байр (12 оноо)


Эрэгтэйчүүдийн
70 КГ:

  • Б.Бямбадорж тавдугаар байр (20 оноо)
  • Г.Мандахнаран 10 дугаар байр (14 оноо)
  • Э.Бямбадорж 13 дугаар байр (12 оноо)


Эрэгтэйчүүдийн
79 КГ:

  • П.Өнөрбат дөрөвдүгээр байр (26 оноо)


Эрэгтэйчүүдийн
86 КГ:

  • О.Үйтүмэн 12 дугаар байр (12 оноо)


Эрэгтэйчүүдийн
92 КГ:

  • Л.Төртогтох зургадугаар байр (20 оноо)
  • Б.Өлзийсайхан 12 дугаар байр (10 оноо)

Эрэгтэйчүүдийн 97 КГ:

  • Ө.Батзул гуравдугаар байр (26 оноо)
  • Б.Намхай 15 дугаар байр (10 оноо)


Эмэгтэйчүүдийн 48 КГ:

  • Э.Нарангарэл есдүгээр байр (14 оноо)
  • Н.Анударь 8 оноотой 15 дугаар байр ( 8 оноо)


Эмэгтэйчүүдийн
53 КГ:

  • Э.Сумъяа тавдугаар байр (22 оноо)


Эмэгтэйчүүдийн
 55 КГ:

  • Э.Даваачимэг есдүгээр байр (14 оноо)
  • Б.Болортуяа 13 дугаар байр (10 оноо)


Эмэгтэйчүүдийн
57 КГ:

  • С.Цэрэнчимэд 10 дугаар байр (14 оноо)
  • Б.Хонгорзул 13 дугаар байр (8 оноо),


Эмэгтэйчүүдийн
59 КГ:

  • Б.Шоовдор дөрөвдүгээр байр (25 оноо)
  • А.Батцэцэг 12 дугаар байр (10 оноо)
  • Ө.Пүрэвсүрэн 15 дугаар байр (7 оноо)


Эмэгтэйчүүдийн
62 КГ:

  • Э.Гантуяа гуравдугаар байр (26 оноо)
  • Х.Болортуяа 15 дугаар байр (7 оноо)


Эмэгтэйчүүдийн
65 КГ:

  • Х.Болортуяа есдүгээр байр (16 оноо)
  • З.Болортунгалаг 12 дугаар байр (10 оноо)


Эмэгтэйчүүдийн
68 КГ:

  • С.Батцэцэг гуравдугаар байр (32 оноо)
  • Э.Даваанасан 11 дүгээр байр (12 оноо)
  • Э.Дэлгэрмаа 12 дугаар байр (10 оноо)


Эмэгтэйчүүдийн
72 КГ:

  • О.Насанбурмаа хоёрдугаар байр (48 оноо)


Эмэгтэйчүүдийн
76 КГ:

  • Г.Наранчимэг есдүгээр байр (14 оноо)

Эх сурвалж: МЧБХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.109) 2019 оны 02 сарын 03

mundag

0  |  0
Top