Монголын үндэсний хөгжмийг уламжлалт болон орчин үеийн дуугаралттай хослуулан үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулсан “Алтан ураг” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч Б.Эрдэнэбат “Зун” нэртэй шинэ продакшин байгуулжээ.
Хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат "Маск" продакшинтай хамтран “Соёлын довтолгоо” уран сайхны киноны хөгжмийг бичсэн. Тэгвэл сар шинийн босгон дээр шинэхэн уран бүтээлээ Монгол түмэндээ зориулан гаргаад байна.
“Зун” продакшины уран бүтээлчид энэ удаа “Уул ус” хамтлагыг байгуулжээ. "Уул ус" хамтлагийн хамгийн анхны уран бүтээл болж "Найр" дуугаа үзэгчдэд хүргэж байна. Монголын урлагт шинэ уур амьсгал оруулж ирж байгаа “Уул ус” хамтлагийнхан энэхүү уран бүтээлээ ардын уламжлалт хөгжим, ерөөл магтаал, дуу бүжиг хослуулан, ерөөлийг дууны хэлбэрт оруулж бүтээснээрээ олны анхаарлыг татаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
bujigledeg heseg bvvr unen egduu
woow ynziin2 goy shvv
woow ene hden uvguchuud nadd taalagdaj bna hhe goy bna amjilt zaluusaa
yamar goe bnaa amjilt
puuu aljiishd ter suuliin bujigledeg heseg
Pooh uneheer goy klip bndaaa