ГУРВЫН ДАВАА: Улсын арслан П.Бүрэнтөгс өвдөг шороодлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 04

Гэрэл зургийг Д.Амаржаргал

 

Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спорт цогцолборт үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

 

Гурвын давааны эхэнд улсын арслан П.Бүрэнтөгс өвдөг шороодов. Арслангийн хувьд Швейцарьт болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод, өнөөдөр /2019.02.04/ өглөө иржээ.

 

Түүний хувьд нэгийн даваанд аймгийн начин Н.Даваадоржийг, хоёрын даваанд аймгийн начин О.Мөнх-Эрдэнийг давсан бол гурвын даваанд аймгийн арслан Г.Өсөхбаярыг амлан барилдсан ч өвдөг шороодлоо.

 

Мөн энэ даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ амласан бөхдөө унаад байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top