Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ
Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж байна. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.
Дөрвийн даваанд улсын арслан Д.Оюунболд, улсын заан Б.Батмөнх, улсын харцага О.Хангай нарын өнөөдрийн барилдаанд дээгүүр барилдах магадлалтай хэмээгдэж байсан бөхчүүд өвдөг шороодлоо. Ялангуяа, нохой жилд үндэсний бөхчүүдийн чансааг тэргүүлж, сүүлийн хэд хэдэн барилдааны түрүү хүртсэн О.Хангай харцагыг Сар шинийн барилдаанд түрүүлэх магадлалтай хэмээн үзэгч олон таамаглаж байсан болов уу.
ДӨРВИЙН ДАВААНЫ ОНООЛТ
У.ав Ч.Санжаадамба – а.з Э.Энх-Амгалан
У.ав Н.Батсуурь – А.а Б.Лхагвадорж
У.ав С.Мөнхбат – А.а Б.Цэдэнсодном
У.ар Э.Оюунболд – А.а Х.Цогтгэрэл
У.ар Ц.Содномдорж – А.а Н.Жаргалбат
У.ар Р.Пүрэвдагва – А.а Д.Тогтохжаргал
У.г Б.Гончигдамба – А.а Ш.Мөнх-Од
У.з Б.Батмөнх – А.а Д.Бадамгарав
У.х Б.Бат-Өлзий – А.а У.Береке
У.х М.Бадарч – А.х.а Г.Өсөхбаяр
У.х О.Хангай – У.н Б.Даваа-Очир
У.х Н.Золбоо – У.н Б.Чимэдвандан
У.х Ш.Мөнгөнбаатар – У.н Д.Амарсайхан
У.х Т.Бэгзсүрэн – У.н Д.Анар
У.н Э.Энхбат – У.н Б.Батжаргал
У.н Ч.Батчулуун – У.н Ж.Чулуунбат
Сэтгэгдэл ( 0 )