Г.Бум-Эрдэнэ нарыг шүүх хурал маргааш болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Түүнийг Нэгдүгээр сургуульд сурагч элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлига авсан гэх үндэслэлээр шалгалт явуулж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан юм. Улмаар Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 09:30 цагт товлогдсон байна.

 

Шалгалтын явцад тус сургуульд БСШУСЯ-наас цохолттой ирсэн 41 хүүхэд элсүүлсэн, сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна хэмээн Авлигатай тэмцэх газраас тухайн үед мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(107.218.48.92) 2019 оны 02 сарын 12

Baritsaach JDY nartai

0  |  0
Баасансүрэн(202.126.89.137) 2019 оны 02 сарын 11

Улсын хөрөнгийг хэдэн тэр бумаар нь завшчихсан улс төрчдөө яахч үгүй байж тэр нэг муу багшид эр бяраа гаргаж яадаг юм бэ.

0  |  0
Top