Б.Лхагвасүрэн агсны ”100 ЭРХЭМ” нэвтрүүлэгт хэлсэн 15 чухал ЭШЛЭЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний их соён гэгээрүүлэгч, тэргүүн найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсныг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр болсон билээ. Нэрт найрагчийн олон арван бүтээл туурвил, амьдралын утга учир, жаргал, зовлонг дэнслэн өгүүлэх бүхэн үнэ цэнийг илтгэсээр бидэнд үлдлээ. 

 

Эрхэм хүмүүний "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зочин хойморт заларсан дугаараас түүвэрлэн онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

 

1

Яруу найрагчдыг хүний сэтгэлийн эмзэг бүхнийг түүж ярьдаг улс гэж ойлгох хэрэггүй. Бид өөрсдөө тийм эмзэгхэн, тийм мэдрэмтгий юм.

 

 

2

Дурлал анхны үнсэлтээр дуусч, хайр дараа нь эхэлдэг.

 

3

Амьдрал бол эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах чухал.

 

4

Өөртөө хайртай байна гэдгийг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн ханиа, үр хүүхдээ, нөхдөө, нутаг усаа хайрлах хэрэгтэй. Хайрлах шалтаг гүйцэгдэшгүй олон. Тэр шалтаг дундаас өөрөө өөрийгөө хайрлах шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр.

 

5

Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын УУЛЗВАР.

 

 

6

Ямар ч сонсголонгүй үгнүүдийг хэлхсэн ч яруу найраг болох тохиолдол зөндөө. Үг барилдахуй чанараараа тийм гайхалтай.

 

7

Үхэл гэдэг зөгнөөд, дуудаад, даллаад байхад ирдэг эд биш. Түлхээд байхад явдаг ч эд биш. Зүй зохисоороо л ирнэ. Өглөө болгон үхлийн тухай бодож бай гэдэг үгийг би баримталдаг. Хүн хийж байгаа аливаа ажлынхаа төгсгөлийг бодоогүйгээр эхэлдэггүй биз дээ.

 

8

Би хүний амьдралын эцсийн үр дүнг л бичдэг.

 

9

Хүн юу сонсож өсч, өндийнө тэр л жамаар явна.

 

10

Хатуу үг гэдэг бол бие исгэдэггүй ч, сэтгэл исгэдэг айхтар ХУРЦ ХУТГА.

 

 

11

Эцэг, эх хоёрын дундаас ҮР төрдөг шиг уламжлал, шинэчлэл хоёрын дундаас ЯРУУ НАЙРАГ төрдөг.

 

 

12

Он цаг өөрөө бүхнээ нэвсийтэл дагуулаад ирдэг. Он цагаа өөрөө НАЙРАГЧТАЙГАА ирдэг байх.

 

13

Эмэгтэй хүнийг ухаан зартал нь БҮҮ ЗОВОО. Ухаан туйлдаа хүрнэ гэдэг чинь нулимсаар, багтралаар илэрнэ. Эмэгтэй хүний орчлонд гутах эмзэг чанар нь эр хүнээс хамаагүй наагуур байдаг юм шүү.

 

14

Улс орон, эх дэлхийн итгэлийн төвийг ЭР ХҮН, сэтгэлийн төвийг ЭМ ХҮН авч явдаг.

 

15

Ертөнцийн туйлын үнэн бол гашуун бөгөөд хатуу. ҮНЭН ҮГ гэдэг үхэл шиг хатуу байх ёстой.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яы(202.72.245.121) 2024 оны 02 сарын 19

Аүгааг бодохгүй оюунаар Адил бүхнийгээ хайрлаж бичсэн мөрүд ихтэй зохиолч

1  |  0
Dorjiinnymbuu(103.140.11.135) 2024 оны 10 сарын 07

nvdend vl vzegdeh hurts hutag hvnig baing zvsj baidag nvdend vl vzegdeh hurgani zvseltig henc hezec emcilj boldogvi an hairan nedend haragdah hutgar zvsewel hvn ter ig ni emcilj bolon hairan nvdend vl vzegdeh hutgara ta hen negnig hutaglawal hezec edgerdeigvi ta hvn bvhnig hairalj hairar tvgej bai garai ta

4  |  1
Баяраа(202.55.188.107) 2024 оны 11 сарын 12

Муу баилаа

2  |  10
Мөнхтүвшин 8.7(103.229.123.34) 2023 оны 12 сарын 06

Энэ доор муухай юм бичих бодолтой бас бичсэх хүмүс байвал ийм юм бичих том зоригтой байх нь сайн байна сүрхий зоигтой юм чинь хэн гэдгээ мэдэгдвэл үзэн ядаад бга хүнийхээ араас явхаа мэд хэр удаан амьд явхыг чинь харий хэн ч бсн хамаагүй зүгэр хэлчих чадахгүй бол хэрэггүй өөртөө хайртай бай чухал нэгнээ бод тэр хүмүст чи хэрэгтэйл байх зориггүй ухаангүй та нар 100 блач 1000 блач энэ хүнийг хүндэлдэг хүмүүс хавь илүү ягд вэ гэвэл бна та нар шиг хоосон ярьж хөөрцөглөөгүй хийсэн зүйлтэй гэтэл та нар хог шиг амьдараад хог шиг л үхнэ хэдэн хүн араас чинь гашуудаж уйлах бол хөөрхий өрөвдмөөр юм

11  |  2
О.Мөнхтүвшин 8.7(103.229.123.34) 2024 оны 10 сарын 22

Миний хамгийн ихээр хүндэлдэг хүн байсан одооч орсон ярилцлага бичсэн шүлэг хийсэн нэвтрүүлэг гээд үзээд уйдадгүй том болоод уулзаж үзмэр байсан ч бурханд хэрэг болод яваад өгсөндөө уулзах хувь надад байсангүэ удахгүй мэндэлсэн өдөр нь болох байх үргэлж сэтгэлд минь байх болно үхээд хувь байвал уулзах байхаа тэр болтол амгалан нойрсоорой

11  |  3
Мөнгөншагай (202.126.89.145) 2024 оны 12 сарын 09

Үг гэдэг ямар агуу вэ гэдгийг харуулсан хүмүүмүүсийн нэг шүү , үгийг холбоод хүнд ухаарал яаж хайрладагыг сургасан гэж боддог УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

4  |  4
Чимид(66.181.161.90) 2024 оны 12 сарын 09

Миний шүтэн бишрэч хайрлаж явдаг яруу найрагч хорвоогийн хамгийн гүн ухаантай мундаг хүн үг үйлдл болгон нь хүнд ухаарал хайрлж чаддаг гайхалтай ховор хүн шүлэг ум сайн амгалан болох болтугай бурхан шиг хүн байсан юм шүү

7  |  5
Лавайн Энхсайхан(66.181.160.84) 2024 оны 12 сарын 09

БУРХАН МИНЬ МИНИЙ МОНГОЛД БАС ИЙМ ЮМ БИЧДЭГ БОДДОГ ХҮН БАЙДАГ ЮМ ГЭЖҮҮ??? ЁСТОЙ НЭГ ХЭЛЭХ ҮГГҮЙ ШОКОНД ОРЛОО УУЧЛААРАЙ БУУРАЛ БАГШ МИНЬ. БУРХАН ХАРЖ БАЙХАД ИЙМ ЖУДАГГҮЙ ХҮН БАС БАЙДАГАА ЗА БОЛЬЁ... УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

9  |  7
Chimeg (99.191.132.167) 2024 оны 02 сарын 13

Whaaaat?? Bi yu unchvaa.. ene door 2 comment yamar byzar hyyr ni bichdeg bn aa. OMG!! Iim um sanaj, bichihiig bodhod eryyl amitan bish, hyn ch bish. Ooroo udahgyi hyyr bolood hevtned chi.

6  |  3
Chimeg (99.191.132.167) 2023 оны 11 сарын 07

Aguu aguu.. ih l ygyilj bn doo. Bnga l yariltslagii ni sonsood orovdood hairlaad haramsaad cj bn. Hoorhii Baasan egch hetsyy l bgaa bh daa..

3  |  2
Ану(58.137.104.50) 2024 оны 11 сарын 12

Бузар өвгөн 100 ахирамаа чаралбаа баатартай хамт далдар

2  |  41
zochin(202.9.42.217) 2024 оны 11 сарын 16

Новшийн хулгайч бузар долигонуур үхсэн ии нь найрагч Чойномын шулгээр бухий л шагналыг идсэн хар хүүр Бузар хүүр далд орсон сайн хэрэг

4  |  44
Top