Нийгэмд эерэг мэдээ мэдээлэл түгээж, залуусыг зөв зүйлд уриалдаг гэдгээрээ олноо танигдсан сэтгэл зүйч Г.Наранбаатар "Хосын жор" нэвтрүүлэгт оролцжээ.
Хамгийн их үзэлттэй влогчдын тоог зүй ёсоор тэргүүлдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар энэ удаад Г.Наранбаатарын гэр бүлийн амьдралын талаар, хосуудын хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
Г.Наранбаатарын тухайд, үндсэн мэргэжил нь гэр бүлийн сэтгэл зүйч бөгөөд хүүхэд байхаасаа сэтгэл зүйч болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр Америкт арав гаруй жил амьдарсан ба 2000 оноос Америкт сурч байхдаа цэвэрлэгч, угаагч, сушины тогооч, машин буулгагч гэх мэт маш олон төрлийн ажил эрхэлж байсан аж. Энэ тухайгаа тэрбээр дурсахдаа "Эргээд бодохоор өнөөдрийн Наранбаатарыг бий болгосон учраас тэр цаг хугацаанд би талархдаг юм. Учир нь ажиллаж, өөрөө сургалтын төлбөрөө олоод, сургуульдаа явдаг байсан нь хичээлдээ шамдах нэг шалтгаан болсон" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бахархаж байна хииж буй үйлдэл бүрийг чинь хараад үлгэр дуурайл авахыг хичээдэг шүү
mundag zaluuchuud shvv