Ховд аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумдад Хүүхдийг Ивээх Сан, Английн Старт Сан хамтран Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төслийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд Ховд аймгийн Мөст, Дарви, Чандмань, Эрдэнэбүрэн сумдын 432 малчин өрх тус бүрт 200 кг тэжээл, 240 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна. Мөн малчдын хүүхдүүдэд зориулсан хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн гарын авлагыг хүргүүлэх зэргээр зудын хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тус төслийг хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сангийн төлөөлөгчид өчигдөр орон нутгийн удирдлагууд, төсөлд хамрагдсан зарим малчидтай уулзаж, төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )