Г.Лхагвадулам Азийн яруу найргийн наадамд оролцохоор болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

 

Ази-Номхон далайн орнуудын хүрээнд болдог олон улсын яруу найргийн наадам Вьетнам улсын Ханой хотноо гуравдугаар сарын 1-7-ны хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тус наадмыг Вьетнамын яруу найргийн өдрийг тохиолдуулан зохиолчдын хорооноос зохион байгуулдаг байна.

 

Энэ удаа тус наадамд Монгол Улсыг төлөөлж орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам оролцохоор болжээ. 2015 онд зохиогдож байсан тус наадамд яруу найрагч Т.Галсан, Б.Галсансүх нар оролцож байжээ.

 

Нийт 43 орны 200 гаруй яруу найрагч оролцох наадамд Египет, Польш, Словак улсын найрагчид урилгаар оролцох гэнэ. Наадмын үеэр үндэсний хөгжмийн наадам болохоос гадна олон сонирхолтой арга хэмжээ зохиогддог байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(203.91.115.43) 2019 оны 02 сарын 13

Гайхалтай

0  |  0
ш(142.93.35.234) 2019 оны 02 сарын 13

Хамгийн хайртай найрагч минь шүү

0  |  0
aaa(202.179.3.46) 2019 оны 02 сарын 13

bayr hurgen amjilt husey

0  |  0
Zochin(66.181.161.29) 2019 оны 02 сарын 13

Bayr hurgey ee. Orchuulgiin buteeluud n uneheer chanartai, helnii ur sain baidag shuu

0  |  0
Баяр хүргэе, Лхагваа(198.52.38.4) 2019 оны 02 сарын 13

Баяр хүргэе ээ. Ёстой мундаг яруу найрагч, орчуулагч шүү. Ялангуяа шүлгийн орчуулгууд нь маш гоё.

0  |  0
Top