Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.02.12/ өндөрлөлөө.
Тэмцээнд манайхаас "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор амжилттай оролцож, энэ жингийн шилдэг тамирчин болохоо дахин баталжээ.
Тэрбээр хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Энэ нь түүний "Дэлхийн цом"-оос авсан дөрөв дэх алтан медаль бөгөөд өнгөрсөн онд мөн жинд 220 кг-ыг түлхэж түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Баяр хүргэе, гайхалтай хөдөлмөрч зорьсондоо хүрдэг Хөвсгөл нутгийн хөрслөг бор залууд, цаашид улам их амжилт гаргаж, аз жаргалаар бялхаж, Монголынхоо далбааг мандуулж яваарай.
Mongol hun turuulj baihad l, manai huvsguliin geed bdag sonin humuus shuu manai mongolchuud. Delhiid Mongol gesen ner tsuuriataj bn huvsgul aimag gej gadaad hun medeh n barag ugui
ЭНЭ МУНДАГ ЗАЛУУД БАЯР ХҮРГЭЕ МАНАЙ ХӨВСГӨЛИЙН ГАРАЛТАЙ ЮМ БНА ЛЭЭ
Bayar hurgie mun powerin holboonihond bayar hurgie mundag bnaa