ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

2019 оны 02 сарын 13

Хаврын тэргүүн улаан бар сарын хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр

 

-Аргын тооллын: 2019-02-13, Лхагва гараг

-Билгийн тооллын: 8

-Наран ургах шингэх: 08:02-18:10

-Үс засуулбал: Нас уртасна.

-Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр

 

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40)  болой.

 

Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top