2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон.
Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна.
Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд хүргүүлэх ёстой бөгөөд энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл түүний нэрийг албан ёсоор дэвшүүлж, мэдүүлгийг илгээжээ.
Ийнхүү 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол Улсаас Д.Урианхай албан ёсоор нэр дэвшихээр боллоо.
Сэтгэгдэл ( 4 )
САХАЛТАЙ ӨӨР ХҮН ОЛДОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ
монголын минь нуруу
ямар сайхан юм бэ? Монгол хүнийг дэлхий үнэлж байна.