БАЯН-ӨЛГИЙ: Нөөцөөс 193 тонн өвс, 119 тонн тэжээлийг хямд үнээр олгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Баян-Өлгий аймгийн зарим сумдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар ярилцаж зохих шийдвэрийг гаргалаа. Өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн аюулгүйн нөөцөөс 193 тонн өвс, 119 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэлээ.

 

Аймгийн онцгой комиссын хурлын дэг, ажлын албаны 2019 онд шаардагдах зардал, Гэр сууц нь шатаж орон гэргүй болсон өрхүүдэд тусламж үзүүлэх, Химийн хорт болон аюултай бодис хадгалах стандартад нийцсэн агуулахтай болгох, Томуу, томуу төст өвчний дэгдэлт, түүнтэй тэмцэхтэй холбоотой гарсан зардал болон цасанд боогдсон Булган сумын Улаагчны даваа, хавцлын замыг нээх зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Мөн цаг үеийн нөхцөл байдлыг Улсын Онцгой комисст танилцуулж зохих асуудлыг шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллахаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top