Дуучин Т.Дэлгэрмөрөн хайртдаа ШҮЛЭГ зориулав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

"Солонгон ааштын увидас" гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй. 

 

 

Хэдэн цаг ч болж байсан найз залуудаа өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг.

 

Гэгээн хайрын баярын өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд Т.Дэлгэрмөрөн бусад хосуудаас түрүүлэн хайртдаа мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Түүний хайртай бүсгүйдээ зориулсан шүлгийг сонирхуулъя.


 

Би чамдаа ийм их хайртай


Бүгд хайраа илчилж амжаагүй байхад
Бүүр эрт түрүүлээд илэрхийлмээр байна
Булиглах зүрхнийхээ чандын чандаас
Бүтэн болсон амьдралынхаа тольноос

 

Бүгдийн нүдэнд торж тодорч тонгойж
Бүлээн нулимсандаа хахаж багтарч гунихад
Бурхан өрөвдөө байлгүй хөөрхий намайг
Буян бодож илгээгээ байлгүй чамайг минь

 

Бүүвэй аялуулж төрсөн үр бүлтэгнэх хэцүү
Буцлаж байсан амьдрал царцах бүр аймаар
Бүхнээ зориулчихаад юу ч үгүй хоцорход
Босгож ирээд гараа сунгасан даа чи минь

 

Би талархаж байгаа зөвхөн чамдаа
Бид баярлаж байгаа энэ хүн чанарт чинь
Бүгдээрээ хайрлаж байгаа шүү чамайг
Бүрэлдэж эвэлсэн дээ хэлтгий заяа минь

 

Бие минь тогтож сэтгэл ханасан энэ насаар
Би чамд хайр гэж юу байдгийг мэдрүүлнээ
Бүсгүй минь чи тэр агуу чандын нууцыг
Бүхний төлөө зориулаарай бас хайрлаарай

 

Би чамдаа тийм их хайртай


 

 

 

 


Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.121) 2019 оны 03 сарын 10

Охины ээжийг хайрлаж явсныг нь би бас мэдэх юмаа. Бүхнийг харлуулж байдагаа болиооо, Дэлгэрмөрөөн баяр нүргэж аз жаргал хүсье,дутуу амьдрал дүүрэн болжээ, үүнээс илүү сайхан юм гэж юу байх ав. Болж дээ

0  |  0
Зочин(202.21.106.165) 2019 оны 03 сарын 09

Zaluus aa bisee muulaad yamar ashig bna.??? Muulj bgaa hun uuruu hir ariun bol. Uursdiin ataarhal, judaggui zangaa haya.

0  |  0
Сүнс(202.126.89.3) 2019 оны 03 сарын 05

Ёстой энэ урлагийхан гэж УЯХАН СЭТГЭЛТЭЙ СУЛХАН ЭНГЭРТЭЙ ХҮМҮҮС ШҮҮ. ЯМАР Л ЭР ХҮН БОЛООД АВААЛЬ ГЭРГИЙГЭЭ ТАЛИЙГААЧ БОЛГОЧООД ӨӨР БҮСГҮЙД ШҮЛЭГ ТЭРЛЭЭД СУУЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Чи өөдлөхгүй ээ Дэлгэрмөрөөн

0  |  0
зочин(43.228.129.161) 2019 оны 02 сарын 27

Охины ээжийг зовоосон шигээ наад хүүхний бүү зовоо ум ма ни бад ме хум,,,

0  |  0
zocin(188.175.42.145) 2019 оны 02 сарын 22

saixan bvcgui bn ta 2 t az jargaliig hvse

0  |  0
Д..Алтаа(66.181.176.30) 2019 оны 02 сарын 21

Сайхан бүсгүй байна. Танай гэр бүлд аз жаргал хүсье. Охиноо сайн харж хандаж байгаарай. Нялхаараа охин шүү дээ. Сэтгэл зүрхнээсээ хандсан бүхэн сайхан байдаг. Залуу хүн байна даа. Цаашид амьдрах хэрэгтэй биз дээ. Насаараа гуньж гутарч явна гэж юу байхав. Ухаантай байж сайхан амьдраарай. Тийм сэтгэл зүрх чамд бий гэж ойлгодог.

0  |  0
ZZ(66.181.184.117) 2019 оны 02 сарын 17

HUDLAA SHOWCHIN SAYA L ORSHUULGAN DEER HEVTEED BSAN

0  |  0
Зочин(103.10.21.72) 2019 оны 07 сарын 05

Одоо хуучираад ирэхээрээ урдах авгай гаа зоддог шигээ зодож эхлэнэ дээ новшийн залуу худлаа битгий жүжиглээд бай тэнэг хүүхнүүд л энэнд хууртагдана даа хүн алсан халзан гахай монголоос зайлаа шорондоо хатаж үхвэл таарна

1  |  0
ХАБӨЯА(66.181.181.170) 2019 оны 02 сарын 14

ШҮЛГИЙ НЬ УНШСАН , БАС БАЙЖ БОЛОХ Л ЮМДА. УМ МА НИ БАД МЭ ХУМ

0  |  0
ЛАМБУГАЙ(66.181.181.170) 2019 оны 02 сарын 14

оршуулган дээр хэвтээд бсн да,,, тэр нь яасы, УМ МА НИ БАД МЭ ХУМ

0  |  0
aaa(66.181.160.124) 2019 оны 02 сарын 14

bieiin haritsaa aldagdsan huuhen buyu tsus oirtolttoi huuhen bna tsaashdaa hetsuudee

0  |  1
Эгч(139.5.217.173) 2019 оны 02 сарын 14

Ухаантай амьдраарай Дэлгэрмөрөн минь.

0  |  0
Мгэ(66.181.176.32) 2019 оны 02 сарын 14

Энэ нэг шал худлаа гар.

0  |  0
Жаргал(66.181.189.116) 2019 оны 02 сарын 14

Баяр хүргэе!

2  |  0
Мики(150.129.140.62) 2019 оны 02 сарын 14

***-d handaw vhesnii hoinoos vhelteiw vishde vldsen n amidrah heregtei bdg yum

2  |  0
Dolgor(202.9.42.40) 2019 оны 02 сарын 13

Bayr hurgie.

0  |  0
Эгч (122.201.24.51) 2019 оны 02 сарын 13

Бүл нэмэх. нь дээ баяр хүргэ

3  |  0
Зочин(66.181.161.22) 2019 оны 02 сарын 13

Аз жаргал бурхан ивээг ээ!!!

2  |  0
О.Нина(202.21.117.130) 2019 оны 02 сарын 13

Сайхан хосуудад эрүүл энх аз жаргалыг хүсье.

2  |  0
пагамсүрэн(66.181.161.73) 2019 оны 02 сарын 14

үхсэний хойноос дагаад үхэх биш дээ амьд үлдсэн нь амьдардаг нь хүний ёсоо нэг ч гэсэн айл элэг бүтэн болоход юу нь бүрүү байхав дээ сайхан нь хосууд бна аз жаргал эрүүл энхийг хүсье бие биенээ үүрд сайхан хайрлаж нандин хайрөа эрхэмлэж яваарай

13  |  1
fuck(103.229.121.102) 2019 оны 02 сарын 15

саяхан л санагдахын эхнэрээ алдсан нь....гэтэл яасан хурдан мартагддаг хайр дурсамж орон зай юм бэ? дараачийн амьдралаа зохиож болноо тэглээ гээд ингэж шүлэг нтр. урлагын хүмүүст хэзээч үнэнч хайр сэтгэл амьдрал гэж байдгүй бололтой нэг муу мартагдаж байсан хөгшин дуучин эхнэрийнхээ үхэлээр шоу хийж уйлж унжсан хэлсэн үгээрээ шоу хийгээл анхаарлын төвд орсон гэтэл одоо шинэ эхнэр нанана ичих нүүртэй байх хэрэгтэй өвөө минь

Top