Сэлэнгэ аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ онд Сэлэнгэ аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46.7 тэрбум, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 8.0 тэрбум, төсөл хөтөлбөр, сангийн хөрөнгө оруулалтаар 5.9 тэрбум, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум, нийт 62.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Аймгийн удирдлагуудын зүгээс энэхүү зарласан жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажил арга хэмжээний төлөвлөгөөгөө батлан, “Сэлэнгэ Шинэ бүтээн байгуулалт” аймгийн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байгаа ажээ. Сэлэнгэ аймаг өнгөрсөн 2018 онд “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд нийт 153 ажил, төсөл, арга хэмжээг батлан 19.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна. Эдгээр ажлуудаас нийгмийн салбарт 8.5 тэрбум, дэд бүтцийн салбарт 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )