ХОВД: Голд осолдсон ЗУРГААН настай хүүхдийг ЭРЭН ХАЙЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн оршин суугч, зургаан настай Г гэх хүүхэд өчигдөр /2019.02.13/ оройн 16:55 цагийн орчимд Ховд голд осолдсон байна.

 

Дээрх ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан есөн алба хаагч, нэг автомашинтай 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийжээ.

 

Түүнчлэн орон нутгийн 50 иргэн Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ба өнөөдөр /2019.02.14/ эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top