ХЭНТИЙ: Их хэмжээний түлш тээвэрлэж явсан ачааны машин осолджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт явж байсан хүнд даацын ачааны автомашин онхолдож, зургаан тонн орчим түлш асгарсан байна.

 

Аймгийн Онцгой байдлын газар ослын дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагийн орчим хүлээн авч, 13 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Т-ын жолоодож явсан “Ихэр наран” ХХК-ийн 23 тонн түлштэй, “Саёонг” загварын ачааны автомашиныг босгожээ.

 

Шатах, тослох материал тээвэрлэх зориулалттай уг машин нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэх газар буюу аймгийн төвөөс баруун хойш найман км-т, Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд түлш тээвэрлэж явжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top