Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргож, ОХУ-ын Тувад амиа алдсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Албаныхны өгч буй мэдээллээр, 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр байлдагч Ц.В нь ахлагчийнхаа моринд өвс тавьж өгнө хэмээн морийг нь унан, цэргийн ангиас гарчээ. Ийнхүү цэргийн ангиас гарсан байлдагч заставыг олон цагийн турш орхисон тул түүнийг цэргийн дотоод журмын дагуу оргон зайлсан гэж үзэн, эрэн хайж эхэлсэн байна. Байлдагч оргох үедээ 50 ширхэг сумтай буутай явсан учир онц аюултай оргодол хэмээн цэргийн анги болон хилийн тагнуулын алба хаагчдын нийлсэн 168 хүний бүрэлдэхүүнтэй баг 16 тээврийн хэрэгсэл, хоёр нисдэг тэргээр хоёр өдөр хайсны эцэст хоёрдугаар сарын 02-ны өдөр олсон юм.
Эрлийн багийнхан оргосон цэргийг олох үед амьд байсан ба ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтэрсэн байжээ. Талийгаач Ц.В-г тэнгэр рүү гурван удаа буудаж, дараа нь өөрийгөө буудан, амь хохирсон гэдэг мэдээлэл хэвлэлүүдэд гарч байгаа.
Гэвч албан бус эх сурвалжууд дээрхээс зөрүүтэй буюу МАШ НОЦТОЙ мэдээлэл өгч байгаа юм. Талийгаач Ц.В-г өөрийгөө буудаагүй, хөндлөнгийн этгээдийн буюу гадны нөлөөтэй нас барсан гэх дүгнэлт гарсан ч албаныхан уг мэдээллийг үгүйсгэсэн. Энэ нь улмаар болсон бодит нөхцөл байдлыг нууцлав уу гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байгаа юм.
Талийгаач Ц.В нь Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн малчин Ц-гийн том хүү байсан бөгөөд 18 нас хүрээгүй байхдаа буюу 2018 оны аравдугаар сард тус цэргийн ангид хуваарилагдан очоод байжээ. Түүний цогцсыг хоёрдугаар сарын 3-ны шөнө ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, хөдөөлүүлжээ.
Уг хэргийн талаар "Оросын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас тус улсын хуулийн байгууллага шалгана" гэх тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өгсөн юм.
Сэтгэгдэл ( 21 )
orgoogvi e uursduu l alsan bhgvi uy teged l hydlaa yariad bn sh te
оросууд зүгээр л зугаа хийж нохой шиг намнасан 2 орны найрамдалд сэвтэй даруй намжаах биз
эвий дээ жоохон нялх амьтан яаж зовж явсан бол
хилийн цэргийн дарга нарт хариуцлага тооцохгүй хэрэг үү зүгээр л морь унаад буугаа үүрээд ямар ч хяналтгүй яваад өгдөг, ямар завхарсан дампуурсан заваарсан газар вэ.ардын хүүхдээр хамаг новшийн ажлаа хийлгэж зарж зарчихаад амь насыг нь авчихаад ар гэрт нь хүлээлгэн өглөө ч гэх шиг ,хэлэх муу үг алга
18хүрсэн ч ухаан нь нялхаараа л байгаа шүү дээ.цэргийн алба хаах гэсэн биш аллага хядлаганд ѳртѳх гэж байгаа юм шиг юм болхийн
manaihan uursduu alaa biz. suraagu bish. huni sqihan uriig. geriihen ni shinjluulehgu yuun ch hurdam huduuluuldin. yum medehgu malchdiig malaljee
Өөрсдөө л бас алсан даа.
Amid oldvol dahiad neg huchirhiilel ilerj armi ter chigeeree unaltand orj balrah bj de barag l uursduu duusgasan n damjiggui
Буутай этгээд хил даваад ирвэл буудуулах эрсдэлтэй нь ойлгомжтой. Ядахад оросуудтай хэл оылголцохгүй
Za ene deer setgegdel bichsen humuusiin bichsenig unshlaa yu ch medehgvi bj medemhiireh don tussan setgel zvin huvid ervvl bus humuus bn gdeg ni haragdaj bn tuilshral gedeg ayultai zuil bdagig end harlaa hilin tsereg ami nasa aldsan geed bhad BXS ajilaa ug geed bhin 2t tsereg hun ami nasaa aldsan haramsal gdeg uneheer hund garz hohirol tseregtei ch bj bn etseg ehchvvd eregtei huhdee humuujvvl malin zah medehgvi har bor ajil hiij medehgvi ug daahgai nyltsaasan guril shig bgoj uursdu humuujvvlcheed odo ami nasig ni horooloo gd bhin
Нямдорж сайдын хvv нь байсан бол яах байсан бол?!
Amid oldson bhd .ygaad .hamgaalj chadaagvi yum.be?Oros tsergvvd budsan baainadaa.
BHYa ni saidaa ta bolildoo hariutslagatai ajilah hund ajialaa uglduu
Oros hil neversen ni oilgomjtoi shde tegd buuduulsan l bga ooroo hii tenger lu duudah ni zuin hereg tegd buuduulsan bolj taarlaa. Orosn talaas ami ni neh
Бас нэг ээжийн нулимас үхэн үхтлээ харамсан шаналах сэтгэлийн зовлон нэгээр нэмэгдлээ. Өөрөөсөө түрүүлэн үрээ алдах нь хүсмээр зүйл гэж үү. ЗХЖШ хариуцлагаа ухамсарлан уучлалт гуйх ёстой. Ямар сайндаа зугтаах вэ? аан дарамт шахалт яргалал байсан болоод л зугтаасан л байх өөр ямар ч гаргалгаа алга . Үнэнг нуугаад хаа холдох вэ цаг хугацаа бүхнийг харуулна шүү
Yag hajuud ni bgaa baij taamaglah ontsgui.Setgel zuin asuudal ih ar geree sanan naiz ohinoo sanana togtvorgui bolno.Ihevchlen iim ued amia horoldog.Haruuld garaad sumtai buu uzeed uuriiguu buudna.Orgono hulduj uhne.Tsergiig mash sain sudlaj tatah heregtei ar ger ni yamar yum be amidral huvi hunii zan baidal geh met odoo tiim yum alga bna daa...
Цэргийн ангиудтай тэр тусмаа хилийн цэрэгтэй холбоотой асуудал их ойрхон гарлаа лдаа Энэ 2 цэрэг нь хоёулаа л 19- хон настай Бух зуйл хэвийн бсан газраас хун оргохгуй л бх дараа нь ноогдох хариуцлагаа мэдэж бгаа юм чинь тэсвэрлэхэд хэцуу нохцол байдалд бгаад л ийм сонголт хийхээс оор гарц олж хараагуй юм болов уу даа
etseg eh ni mash sain nygtlaj hootsoldoh hergtei
Odooni huuhduud setgelin tenhee gej alga bljee ug daahgui amar hylbar amidrah belenchleh setgeleetei blson bn niigem ni ch uur bljee yanam ve
Hoorhii doo toorson ch yum bilvv manaihan hvnee hamgaalj chafag bisjdee
Зүгээр алаад байдаг болжээ.18”нас хүрээгүй байгаа нь ноцтой бишүү.дарамт юм байсан өайна.хэрдах юм байна шүү.нямдорж итгэлгүй хулхи .но той