ГХЯ: Ховд аймаг, Боррего Спрингс хот түншлэлийн харилцаа тогтоолоо

2019 оны 02 сарын 14

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Боррего Спрингс хотноо зохион байгуулагдав.

 

Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Сан Диэго хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Боррего Спрингс хотын ИТХ-ын төлөөлөгч Жим Десмонд нар гарын үсэг зуран баталгаажуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Ганзориг, Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Сан Диэго, Боррего Спрингс хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, Боррего Спрингс хотын ТББ ба бусад албаны хүмүүс оролцов.  Энэхүү санамж бичгийг байгуулснаар хотуудын хооронд соёл боловсрол, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top