АТГ: ХОМ авах хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Авлигатай тэмцэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой. Өчигдрийн /2019.02.14/ байдлаар улсын хэмжээнд 35.800 орчим мэдүүлэг гаргагч Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ шинэчлэн мэдүүлсэн байгаа бөгөөд явц 96,5 хувьтай байв.

 

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймаг, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХОМ-ээ бүрэн бүртгэж дуусжээ.

 

Харин өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагт ХОМ хүлээн авах https://meduuleg.iaac.mn цахим систем хаагдана.

 

Иймд хуулийн хугацаанд мэдүүлгээ гарган бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top