Хайс хашаа мөргөсөн хохирлыг барагдуулсан ч засварлахгүй байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Нийслэлд 2018, 2019 оны нэгдүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71, бусад хэлбэрээр 17, нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118,484,207 төгрөгийн хохиролтой зам тээврийн осол бүртгэгджээ.


Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7% буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгийн хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн 8 аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж, хохирлыг бүрэн барагдуулсан боловч байх ёстой хайс, хашилтыг шинэчлэн байрлуулахгүй гүйцэд биш чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.


Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн байх бөгөөд тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон, “Ачит билгүүн ХХК”-ийн үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан ч одоо хүртэл засварлаагүй байна.


Замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон, хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан байх боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй байна.


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top