Түргэн хоолны “KFC” сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, өнөөдрийн байдлаар 22 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаагийн зургаа нь бага насны хүүхэд байгаа юм.
Албаныхны өгч буй хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ХӨСҮТ-д сүүлийн дөрөв хоногийн хугацаанд нийт 80 гаруй иргэн “KFC” сүлжээний Зайсан салбарт пицца, бургер, тахиа идсэн гэх өгүүлэмжтэйгээр хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ба биеийн байдал хүндэрсэн иргэд тус эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байна.
Дээрх асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүсийг харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д хандахыг зөвлөсөөр байгаа юм.
Одоогоор хордлого гарсан гэх “KFC” сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. Тухайн өдөр худалдаанд гаргасан хоолноос дээж авч, лабораторид шинжилсэн ба тус салбарын 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байгаа юм. Түүнчлэн шаардлагатай шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, лабораторийн шинжилгээний хариу хүлээж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
ХОРДСОН ИРГЭДИЙН ЯРИАНД АНХААРАЛ ХАНДУУЛНА УУ!
Хоолны хордлогын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа болон эмнэлгээс гарсан зарим иргэдтэй холбогдлоо. Тэд дараах мэдээллийг өгч байна.
-БИДНИЙГ ТҮРГЭНЭЭР ОЧИХОД “KFC”-ЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН БОЛ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТ ГЭЖ ХЭЛСЭН -
Иргэн Х.А: -Хоёрдугаар сарын 11-ний өдөр нөхөр, хоёр хүүхдийн хамт Зайсангийн “KFC” салбарт очиж, тахиа, бургер, шарсан төмс захиалж идсэн. Уух зүйлээр кола ундаа авсан. Хооллосноос хойш ердөө цаг хүрэхгүй хугацааны дараа долоон настай хүү маань халуурч, бөөлжиж эхэлсэн. Удалгүй нөхөр бид хоёр бөөлжиж, гүйлгэж эхэлсэн учраас түргэн дуудаж, Халдвар өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж очсон. Биднийг очиход эмч нар нь шууд л “KFC-гээр үйлчлүүлсэн үү" гэж асуугаад, "Яаралтай хэвт" гэсэн. Манай хоёр ойтой хүүхэд тахиа огт идээгүй. Зөвхөн шарсан төмс идсэн болохоор хордлого аваагүй. Харин нөхөр, том хүү бид гурав тахиа идсэн учраас хордсон юм байна гэж бодож байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш “KFC”-гээр үйлчлүүлсэн гэсэн маш олон хүн ирж байгаа. Гэхдээ зарим нь ажилтай гээд гэрээр эмчилгээ бичүүлээд явж байна лээ. Бид маш их гомдолтой байна. Одоо хүртэл гүйлгэлт зогсохгүй, зовиуртай байна. Том хүн ийм их зовиуртай байхад хүүхдүүдэд маш хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Эмнэлэгт ирсэн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байгаа харагдсан.
-ХОЁРДУГААР САРЫН 1-НД ҮЙЛЧЛҮҮЛСЭН. ТЭР ӨДРӨӨ ХОРДЛОГО АВСАН-
Иргэн Б.Ж: -Манай ээж /57 настай/, хүү /4 настай/ хоёр хоёрдугаар сарын 1-ний өдөр Зайсангийн “KFC” салбар орж тахиа, бургер, төмс авч идсэн. Уусан зүйл нь Кока кола ундаа байсан юм билээ. Ирэхдээ надад савласан тахиа авчирсан боловч түүнийг нь би идээгүй, хөргөгчиндөө хийчихсэн. Гэтэл ээж, хүү хоёр гэртээ орж ирснээсээ хойш удалгүй бөөлжиж, халуурч эхэлсэн. Ингээд Түргэн тусламж дуудаж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон. Эмч нар "Яаралтай хэвтэж эмчлүүл, хоолны хордлого болсон байна" гээд хэвтүүлсэн. Гурав хоног хэвтээд гарсан. Тухайн үед надад авч ирсэн тахиаг нь Мэргэжлийн хяналтын байгууллагад өгч шалгуулахаар сэрүүн нөхцөлд хадгалж байгаа. Цагаан сар болж байсан учраас олон хоногийн амралт таараад, шинжилгээнд өгч амжаагүй байсан юм. Гэтэл саяхнаас, манайхныг хордлогод орсны дараа маш олон хүн мөн адил Зайсан дахь салбараар үйлчлүүлээд хордсон юм байна. Тэгэхээр хордлого хэдэн өдрийн өмнөөс биш бүр хоёрдугаар сарын эхээр эхэлсэн гэж бодож байна. Өмнө нь Зайсангийн “KFC”-гээр үйлчлүүлээд хордлогод орсон гэсэн зүйл хэд хэдэн удаа сонсч байсан ч үнэхээр ийм зүйл болно гэж бодоогүй.
Сэтгэгдэл ( 42 )
6 hultei tahianaas bolsondoo
Orohgui baih ni deer busad ornuudaas shahagdaad hoogdson yum bnalee. Yamar l oligtoi yum baihav dee
Монголчуудыг устгах бодлого явагдаж байна.
Zaisangiin avtobusnii ecsiin buudald haldbartiin emneleg bsan. Ecsiin buudliin baruun hoih d tald emnelegiin bohiriin tsoonog bsan 80 heden on hurtel. Ovol ni halij garsan bohir ursaj holdoj telj havar hailj hoelrsond shingedeg ursaad daaerees ireh gorhitoi niilj ursah ch tohioldol bdag bsa minii bagad. Ter haldvartiin eldev nyan virus lav 70 jildee ustahgui horsondoo bdag gej duulj bsan. Baingiin kursiin zuun urd baigaa ecsiin buudliin baruun hoino bgaa ailuud yag ter muu usan deer barigdsan daa
Монголд KFC Кола орж ирээгүй байхад болоод л байсан юм болох л байлгүй бүгдийг нь хаа хорь хил гаалиар бүү оруул монгол ашиг биш ирээдүйгээ бодох хэрэгтэй
миний хувийн санал бол ийм байна. Учир 30 гаруй жилийн өмнө Заасанд Халдвартын эмнэлэг байхдаа бохир байсан газарт худаг гарган хэрэглээний усаа авч байснаас үүдэлтэй байж магадгүй гэж үзэж байна. хөрсөнд нэвчин хадалагдсан халдварт өвчний нян хэдий хугацаанд ч байж магадгүй шүү дээ
Business iig haah heregtei!!!! Hordson humuusiin buh zardaliig bas tuluul! Hariutslaga toochoochee mergejliin shalgaltiin gazaraa!
Одоо ажилчдаас дамжсан нян гээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна лдаа. Хятадийн генийн өөрчлөлттэй хор шахуулсан тахианд юун дуртай байдгын.
манайхан хариуцлага муутай шүүдээ . Гаднаас муудсан тахианы махыг хими хийлгээд ирсэн ч юм билүү. Ийм бэлэн хоолны газрыг хаах хэрэгтэй. Монгол хүнд гурилтай хоол л зохино шүү. Эсвэл эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хоол хийх хэрэгтэй. Хятад санааг гүйцэж чадахгүй үхнэ шүү. Хятад санааг Баярцогт л сайн мэдэх байх
Тосоо солидоггүй сурагтай даа мэргэжилийн тонооч байдаг юм уу хаагаач дээ зайлуулаач дээ 80 хүн хордосон гэж
odoo shinjilgeegeer tahianaas bish usnaas hordson bolgoj bna shdee.Hyatadaas tahiagaa avdag ni unen bh er ni KFC d orj hordood hereggui l bolov uu.odoo buunuuruu uheh l dutaj genee haanahiin henii oruulj irsen suljee yum bol geed haigaad bsan chine 5 boghdiinh geh ajillaj bgaa humuustee bish usnaas buur bish hadgalaltiin hugatsaa duussan tahianii much l bgaa shuu dee.BAs PITSA HAtiin pitsaanaas hordoj bsan aimaar yum bilee ochood helehed manaid er ni hordloo gej gants hun ireegui geed halgaahgui buun heruul bolson horoolod bdag gazar shdee bolgoomjtoi bai
бүх салбарыг нь хаа .0-10 настай хүүхдэд үйлчлэхгүй гэсэн бичиг наачихсан үйлчилгээ явуулаад байж л байсан том жижиггүй хордчихоод байхад арга хэмжээ авч үйлчилгээг нь хаахаас юунд айгаад байгаа юм
KFC mongold eroosoo Hytadaas tahiagaa avch baigaa.Ayultai
Одоо ажилчидруугаа бухаж нтр. Боль боль.
би зээгээсээ танай ангийн зарим хүүхэд яагаад ийм тарган бдаг юи гэхэд тэд нар эмээ өвөөтэйгээ хамт амьдардаггүй үргэлж кFС иддэг юм гэсэн
Xadgalalalt material 2 l bga yun ajilchidaas damjsan nyan be.
МЭДЭЭЖ БОЛОВСРУУЛАЛТ ХАДГАЛАЛТАНД Л ШАЛТГААН БАЙГАА БИЗ ДЭЭ.МОНГОЛ ТОГООЧ МОНГОЛ ХАЛДВАРААР ХАЛДААСНЫГ СОНСОХООРОО ЖАЛГАНЫ ОРКУУД ТАЙВШРАНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.
Yamar baliar zavaan yum be yaj delhiin brand baij iim hariutslagagui hainga bdag bnaa ajilchdaa bainga hyanalt tavij eruul mendiin shinjilgeend hamruuldaggui yumu. Hunii eruul mendiig hohirooj yamar ch batalgaagui hunseer olon hun horduulsniih ni hariud haalgah heregtei
Муу новшнууд төлбөрийн буцааж өгөөд эрүүл мэнд сэтгэл санааны төлбөрийн өгөөч лаларуудаа
KFC ийн бүх салбарыг хаах ёстой. Ажилчдад байгаа юмуу тахианд нь бгаа юмуу гэдгийт тодруултал бүх салбарыг нь хаах ёстой. Ийм тэнэг юм яриад сууж байдаг мэргэжлийн хяналт гэж бх уу?
АЖИЛЧИД РУУ ЧИХИХ НЭЭ!!! ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ, НИТРИТ БАЙХ ЁСТОЙ ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ, ХОРДОЖ БОЛОХ ХЭМЖЭЭ, МӨН ӨНДӨР ХЭМД ТЭСВЭРТЭЙ НЯН БАКТЕРИ ТАХИАНЫ МАХАНД Л БАЙДАГ, ГОРМОНООР ШАХУУЛСАН, БОХИР ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН ТАХИА НЭГ ДОР ОЛНООР НЬ ҮРЖҮҮЛДЭГ, ТАХИА ШУВУУНЫ ЕРДМЙН БИЕИЙН ДУЛААН 40 ХЭМ , ХҮНИЙХ 36. ТАХИА ШУВУУНЫ МАХАНД НЯН БАКТЕР БАЙДАГ, САЛЬМОНОЛЕЗ, ТАХИАНЫ ХАНИАД, ӨНЛӨР ХЭМИЙН ХОРДЛОГЫН НЯН БАЙДАГ
Archaagui mongol
Орохоо болио!!! Аяндаа арчигдана
Үхсэн хүүрээ хийж мэдсээр байж ийм хогын хиймэл хоол идсийн наад хоолны газрын амьсгаа эзэд хүүхдүүд нь наад хоолыг чинь өөрсдөө амсах байтугай хардаг ч гүйш дээ үхэрүүдээ
Ta nar tuilshirj hor hor gej oriloldohoo bolioch.Hezee neh eruul hoollolttoi bolchihoov.Arhi dars uuh tostoi hool shunu oroi ideh hurtel chin hor medevuu!Gadnii ulsad turgen hool baij l baidag.uilchluuleh neg ni uilchluuleed l yavj b.a Bainga ideh bish haaya neg l idej baigaa biz dee!Harin olon ulsiin standart shaardlaga hangahgui b.a gedeg baij bolomgui asuudal.Yalanguya olon orond salbartai ner hundtei suljee baij iim asuudal gargana gedeg uneheer hariuclaggui...Enen deer harinash sain arga hemjee avah yostoi.Nuhun tulbur ch shaardah yostoi. Niitiin hoolnii salbariinhan tsochroo avch hyanalt
Tzagiin muud tzagaan tahia idne gedeg n bolj bna bitgii idee.teren dor eleg Shar aad. Honinii tolgoi ideechee. Undesnii hooliig suljee baiguulaj dembee cheese humuus we. KFC g haaj mongoloos gargaj heregtei.ZAWAAN AMITAD SAIN TZEWER LEVEE HIIH GUI. Neg l ih gadaad humuus durian hereggui hog ideed bjin.
ЯАХ ГЭЖ ИЙМ ГАЗАР ОРЖ МӨНГӨӨРӨӨ ХОР АВЧ ИДДЭГ БАЙНА АА ОРОХОО БОЛЬЧИХОЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
ХААГААЧ ДЭЭ МЭДСЭЭР БАЙЖ БАЙЛГААД БАЙХ ЮМАА ХООЛ ХҮНСНИЙ ХУУЛИА БАРИАЧ ДЭЭ
Yagaad ingeed adilhan mongol hunee horduulj alah yum oruulj irdeg pizdaa we
Таван богд Баатарсайхан ийм л юм оруулж ирнэ
Монголоос зайлуул хятадаас генийн еерчлелттэй тахиаг хууль бусаар оруулдаг
Хаах хэрэгтэй! Монгол хүнд ямар ч хэрэггүй хоол
БҮР ТАС ХААГААД ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВИАЧ ЭЭЭЭЭ...