МИАТ-ийн онгоцыг Инчеоны нисэх буудалд саатуулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцыг Инчеоны нисэх буудалд саатуулж, МИАТ компанийн нислэг хойшилжээ.

 

Тодруулбал, МИАТ-ийн ОМ32 нислэг, B767-300 дугаартай агаарын хөлгийг Инчеоны нисэх буудлаас хөөрөх гэж байхад нь саатуулжээ. Учир нь, тус агаарын хөлөгт тэсрэх бөмбөг болон аюултай ачаа тээвэрлэн явж байж магадгүй гэх мэдээлэл нисэх буудлын аюулгүйн албанд ирсэнтэй холбоотойгоор онцгой байдал зарлан, агаарын хөлөгт удирдлагын төвөөс аюулгүй байдлын үзлэг явуулж байгаа аж.  

 

Уг шалгалтын ажиллагаа дуусмагц агаарын хөлөг хөөрөх зөвшөөрөл өгнө гэсэн мэдээлэл байгаа ба онгоцонд зорчиж явсан иргэдийн тээшийг мөн шалгаж байгаа тул нислэг багагүй хугацаагаар хойшлох төлөвтэй байгааг МИАТ-ээс мэдээллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.164.3) 2019 оны 02 сарын 15

Миатын ажилчид үнэгүй нисдэг эрх байдаг юум гэсэн энэ арай шудрага бус .агаарын тээврийн либерал хууль гараад үнэ хямдрах байх гэсэн чинь зах зээлийн эдийн засгийн зарчимаар өрсөлдөх биш миатыг дампууруулахгүй хэмжээний бодлого барьсан алхам болох шиг харагдлаа. Тэгэхээр мэдрэгдэхүйц үнэ буухгүй бололтой.бага зэрэг буух байх. том алхам гэвч цэвэр зах зээлийн эдийн засгийн өрсөлдөөн авиа компаниудад боломжийг илүү хангаж өгнүү

1  |  1
Top