Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран Итали улсын Венец хотноо зохиогдох Дүрслэх урлагийн 58 дахь удаагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг оролцуулах төслийг зохион байгуулж байна. Хоёр жил тутамд болдог энэхүү наадамд 90 гаруй орны, олон арван уран бүтээлчид оролцож тэдний бүтээлийг 6 сарын туршид 600.000 гаруй хүн ирж үздэг байна.
Монгол улсын төлөөлөн оролцох үзэсгэлэн нь "A Temporality" буюу "Агшин зуур" нэртэй байх ажээ. Тус үзэсгэлэн нь орон зай, мөчлөгт үүсэх мэдрэмж, түүнээс үүдсэн үйлдэл, дуу авиаг олон нийтэд үзүүлэх зорилготой. Үзэсгэлэнгийн танхимд АНУ-ын Лос Анжелес хотын Калифорнийн их сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалж буй уран бүтээлч Э.Жанцанхоролын орон зайн баримал байршиж, 4-8 монгол хөөмийч Германы уран бүтээлч Карстен Николайн (Alva Noto) орон зайтай харьцан хөөмий, хархирааны арга техникийг ашиглан абстракт дуу авиаг гаргана. Энэ нь урлагийн тоглолт гэхээс илүү монголчууд өөрийн дотоод, гадаад ертөнцтэй дуу авиагаар дамжин харьцдаг уламжлалыг санагдуулах ба эрин цагийн урлагийн төрөлд багтах "experimental sound performance", "interactive sound performance"-тай төстэй юм.
Энэхүү хамтын бүтээл нь монгол уламжлалт дуу авианы онцгой арга техник, аман дүрслэлийн баялаг соёлоор бусдаас ялгарах ч нэн орчин үеийн шинжийг агуулна. Төслийн ерөнхий куратороор Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны захирал Б.Гантуяа, зочин уран бүтээлч, куратороор Карстен Николай ажиллана. Карстен Николой нь Лондоны Тэйт Модэрн, Парисын Помпеду, Нью Йоркийн Гүгенхейм, Венецийн биенналь, Документад уригдан бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж, олон улсад нэртэй уран бүтээлч юм. Тэрээр сүүлийн жилүүдэд хөгжмийн зохиолч Рюичи Сакамототой хамтран нилээдгүй бүтээл туурвисны дотор 2016 оны The Revenant киноны хөгжмийн зохиол багтдаг.
Төслийн хүрээнд наадамд оролцох 4-8 хөөмийчийг шалгаруулна. Шалгарсан уран бүтээлчид 2019 оны гуравдугаар сард Улаанбаатарт, тавдугаар сард Италийн Венец хотноо Карстен Николай болон төслийн багтай бэлтгэл сургуулилт хийн, экпериментал саунд перформанс үзүүлнэ.
Төсөлд оролцох Монгол хөөмийчдийг сонгон шалгаруулах журам
Сонирхсон уран бүтээлчид
Холбогдох утас: 99051127.
Сэтгэгдэл ( 0 )