ХОВД: 20 мянга гаруй толгой мал хорогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Ховд аймгийн хэмжээнд энэ хавар 3 сая 164.4 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4 сая 823.7 мянган тоо толгой мал хаваржиж байна. Аймгийн хэмжээнд хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа ажээ.

 

Энэ сарын 12-оос 13-нд шилжих шөнө болон 13-ны өдөр ихэнх нутгаар цас оржээ. Аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд цас орж, цасны зузаан Алтайн салбар уулсаар 15-20 см, бусад нутгаар 2-10 см цасан бүрхүүл тогтжээ. Цас орсонтой холбоотойгоор хүйтний эрч чангарч, мал аж ахуйн хаваржилтад хүндрэл учруулж байгаа юм. Энэ сарын эхний 14 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд 20 мянга гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aztai(202.9.42.19) 2019 оны 02 сарын 18

Humuusiin zerleg gart uheegui aztai amiyad um. Uuriin nutagtaa dassan gazraa umgursun n ashtai yu

0  |  0
Top