Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Түдэвдорж өнгөрсөн онд “Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо UB Palace-ын их танхимд зохион байгуулсан. Тэрбээр зарим төвийн болон баруун аймгуудад тоглолтоо үргэлжлүүлсэн.
Маргаашнаас /2019.02.19/ төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхаа зарим сумдад “Чамайг тойрон эргэлдэнэ” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт сумдад тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )