Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18


Уралдааны зорилго:


Монгол улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримтлаж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.


Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:


1.Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/

2.Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.

3.Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,
үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна

4.Зохиолыг 5 хувь ирүүлнэ.

 

Уралдааны шагналын сан:

 

Нэгдүгээр байр  – 10,000,000  төгрөг         

Хоёрдугаар байр – 8,000,000 төгрөг      

Гуравдугаар байр – 5,000,000 төгрөг

 

Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэнэ. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны 2 дахь улиралд багтаан зохиогчид олгоно. Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно.

 

Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн 17 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдааны талаарх мэдээллийг 9919-5318 /Н.Ганхуяг/, 8811-0707 /Б.Отгонбат/ дугаарын утасаар лавлана уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top