Сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ. 

 

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2019.02.18/ өдөр товлогдож, 10:15 цагаас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.  Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн буцаасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top