ОРХОН: Тайваниас эмнэлгийн сувилгааны тоног төхөөрөмж хандивлав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд Тайваний төлөөлөгчийн газраас эмнэлгийн асаргаа сувилгааны тоног төхөөрөмж хандивласныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар гардуулан өглөө. Энэ удаа Тайваний төлөөлөгчийн газраас Орхон аймгийн БОЭТ-д эмнэлгийн асаргаа сувилгааны тоног төхөөрөмж болох тэргэнцэрүүд, хүүхдийн үзлэгийн ор, эмнэлгийн зориулалттай ор, матрас, сувилагчийн эм хэрэгсэл зөөвөрлөх дугуйт тэргэнцэр гэх мэт зүйлсийг бэлэглэжээ.

 

Тайваний эрүүл мэндийн яам, Тайпэй хотын эмнэлэг, Тайваны олон улсын эрүүл мэндийн сургалтын төв нь арав гаруй жилийн хугацаанд манай улсаас 300 орчим эмч, эмнэлэгийн ажилтныг Тайваний их сургуулийн эмнэлэг, Чан Гэн эмнэлэг, Зүүн Азийн эмнэлэг, Чан Хуа Христийн эмнэлэг, Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэг зэрэг улсдаа нэр хүндтэй эмнэлгийн байгууллагуудад сургах эмч сололцооны хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Цаашид Орхон аймгаас Тайвань, Япон зэрэг улс орнуудад эмч нарыг солилцуулан ажиллуулж, сургах юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top