Монголын Хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Зөвлөлийн 2018 оны 02-р сарын 14-ий хурлаар жил бүрийн 02-р сарын 19-ий өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
2001 оны 02-р сарын 19-нд үндэсний шигшээ баг Бангладештай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан энэ түүхэн өдөр “Шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэх болсон учиртай. Хоёр дахь удаагийн “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг өнөөдөр 18:00 цагт UB Event hall-д тэмдэглэн өнгөрүүлнэ. Тэртээх 1960 оноос өнөөг хүртэлх үндэсний шигшээ багийн төлөөллүүд өнөөдөр нэгэн дээвэр дор цуглаж, гайхалтай үдшийг, халуун дулаан уур амьсгал дор өнгөрөөх юм. Мөн энэ арга хэмжээний үеэр 1960 оноос хойшх үндэсний шигшээ багийн хийсэн бүх тоглолтын статистикийг танилцуулж, сонирхолтой мэдээллүүдийг сонордуулана.
МХБХ-ны 60 жилийн ойн арга хэмжээнүүд “Үндэсний шигшээ багийн өдөр”-өөр эхэлж байгаа бөгөөд 2019 онд “Цоо шинэ түүх” эмэгтэйчүүдийн шигшээ багт зориулсан арга хэмжээ, хөлбөмбөгийн спортын мастер цолтнуудаа алдаршуулах, Грассрүүтс болон MFF FAN DAY, Хөлбөмбөгийн эрдэм шинжилгээний хурал, 60 жилийн түүхийг өгүүлсэн ном, баримтад кино бүтээх зэрэг олон үйл ажиллагааг хийнэ.
Сэтгэгдэл ( 2 )
yunaas n ichih ve harin ch hugjij bgaa shte
ЖУДО, БОКСЫНХОН БАХАРХАЛЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭВЭЛ ХАРИН Ч ДЭМЖИНЭ ШҮҮ , МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГӨӨС ИЧДЭГ БОЛОХООС БАХАРХАЖ ЯВСНАА САНДАГГҮЙ ЭЭ