Маргааш товлогдсон МҮБХ-ны ээлжит “Их Эе” хойшилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Монгол бөхийн өргөө 2018 оны дөрөвдүгээр сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтад байсан билээ. Саяхан маргалдагч талууд нэгдэж, ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, Монгол бөхийн өргөө рүү дайрахгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргаснаар Монгол бөхийн өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн горимдоо орсон юм.

 

Уг ойлголцлын санамж бичигт талуудыг төлөөлөн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нар гарын үсэг зурж, улмаар хоёр тал нэгдэн МҮБХ-ны ээлжит 5-р “Их Эе”-ийг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулаад байв.  Тус ажлын хэсэг хоёр талаас тэгш тооны төлөөлөл орсон 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж, дотроо "Их Эе"-д төлөөлөгч сонгох журам боловсруулах, МҮБХ-ны дүрмийн төсөл, тайлан бэлдэх" гэсэн дэд хэсгүүд байгуулан ажиллаж байгаа аж.

 

Энэхүү ажлын хэсгээс ээлжит 5-р “Их Эе”-ийг 2019.02.20-ны өдөр зохион байгуулахаар товлосон боловч ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (Гадаад улс руу сувилалд явсан) эзгүй байгаа тул “Их Эе”-ийг хойшлуулахаар болсон байна.  

 

Хэдийгээр "Их Эе"-ийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр "Монгол бөхийн өргөө"-ний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор МҮБХ-ны хуучин ажлын алба өдөр тутмын үүрэгт ажлууд болон бөхийн барилдаан, урлагийн тоглолт, бусад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу зохион байгуулан ажиллахаар шийдсэн байна. Үүний дагуу ойрын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд аймгуудын золголт, шашин номын хурал, тоглолтууд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд шаргачин гахай жилийн эхний барилдаан гуравдугаар сарын 01-нд "Монгол бөхийн өргөө"-нд болохоор товлогдоод байна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.243.198) 2019 оны 02 сарын 20

Нямдоржтонгуудын ,гар ,хөлүүд ,хор ,найруулаад ,амраахгүй. Шинэчилэж, ядаж ,өргөөгөө ,будах ,сэтгэлгээтэй ,хүмүүсээр ,удирдуул.

0  |  0
зочин(103.212.118.183) 2019 оны 02 сарын 20

БАЯНМӨНХИЙГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ЗӨВӨӨР ШИЙДНЭ ГЭЖ БАЙХГҮЙ,ЭНЭ ХҮН МОНГОЛД АНХ ДОПИНГ ЗАРСАН ХЭРЭГЛЭСЭН,ГАДААДАД ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ЯВАХДАА ДЭЛГҮҮРЭЭС ЖИНСЭН ӨМД ХУЛГАЙЛААД БАРИГДАЖ ТУН ЭВГҮЙ БАДАЛД ОРЖБАЙВ.МӨН ХАМТ НЭГ БАГТ ЗҮТГЭЖ ЯВСАН НӨХДИЙНХӨӨ ТАЛААР ХЭДЭН ЗУУН ХУУДАС МАТААС БИЧИЖ ЗАРИМЫГ НЬ АЖИЛАМЬДРАЛГҮЙ БОЛГОЖ БАЙСАНЮМ ,УЛСЫН ЗААН ӨЛЗИЙН ТУЛГАА АГСНЫГ НААДАМД ДӨРӨВ ДАВААД БАЙХАД НЬ БАЯНАА ДУУДААД 800 ТӨГРӨГ АВААД ИР ТАВЫН ДАВААГ ЧИНЬ ЯРИАД ӨГЬЕ ГЭЖ ХЭЛЖ БАЙСНЫГ ТУЛГАА ЗААН ДУРСАН ЯРЬЖ БАЙЖ БИЛЭЭ ЭНЭ ТУХАЙ СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙДАГЮМ. БАЯН МӨНХ АВАРГА БОЛ МАШ САЙН БӨХ МАШ МУУ ХҮН

0  |  0
зочин(202.9.43.96) 2019 оны 02 сарын 20

энэ 2 хэдэн тѳгрѳгнии хандив ѳгчѳѳд булаацалдаад байгаан бэ?!Ард олон сургуулиин хүүхдүүдээс хандив авч босгосон түмнии юм монгол улсын ѳмч.Тэр 90-д онд 1хүүхдээс 500тѳгрѳг хурааж авч.1анги заавал бүх хүүхдээс мѳнгѳ цуглуулж бүх ард түмэн оролцож байлаа.Энэ 2-ын ѳгсѳн хандивыг ил болго.Энэ Батэрдэнэ ѳгсѳн боловуу.авах дуртай шуналын тулам

0  |  0
Durvud uvuu(91.65.30.101) 2019 оны 02 сарын 19

Baynmunh ni Minhbattaigaa barildah heed yavchihaar bvh zvil hevdee orno,Za !

0  |  0
Зочин(139.5.217.31) 2019 оны 02 сарын 19

Увсын бөхчүүд яах вэ? Учиртай учир нь олдоно. Хамгийн түрүүнд холдуулах 3 хүн байгаа нь жижиг нэртэй Сүхбат Алтай нутгаар овоглодог Ү.Хүрэлбаатар, Гацуурт Чинбат нар юм. Энэ 2 хол байвал бөхчүүд ойлролцоод л явчихна.

0  |  0
zochin(202.9.42.186) 2019 оны 02 сарын 19

ern bol vndesni buxig vzezee bolison dandaa xudalaa barildan neexl ix bvdvvn xvmvvs end tend xashaa nyraasn yxamsar muutai zalyys bolson bnlee

0  |  0
доо(202.9.42.91) 2019 оны 02 сарын 19

баянмөнхгүй хийх хэрэгтэй тэр шуналын тулам оролцохоор л будлиан үүсдэг

0  |  0
ккк(182.160.39.224) 2019 оны 02 сарын 19

Зүгээр л тэгээд орхичих.....Бөх барилдахгүй бол болохгүй юм юу байгаа юм бэ?....Барилдах шаардлагатай бол Яармагийн ордонд хийх хэрэгтэй...Цагаан сарын барилдаан их сайхан болсон....

0  |  0
Ард түмэн.(202.9.42.141) 2019 оны 02 сарын 19

Энэ Х.Баянмөнх новш ард түмэнд олон жил хараалгахаад мангас шиг шунахай үйлдэлд орооцолдлоо доо.

0  |  0
зочин(66.181.176.174) 2019 оны 02 сарын 19

Зөвхөн Увс аймгийн бөхчүүд монголын 20аймгийн бөхчшүүдтэй адилхан эрхтэй байдаг ийм тогтолцоог эрүүл гэх үү. Энэ ариун явдал уу.

0  |  0
би(178.62.238.64) 2019 оны 02 сарын 19

Энэ махан толгойнууд одоо болио ард түмний хайр даахгүй. Монгол бөхийн өргөө ард түмнийх шүү

0  |  0
би(178.62.238.64) 2019 оны 02 сарын 19

Энэ махан толгойнууд одоо болио ард түмний хайр даахгүй. Монгол бөхийн өргөө ард түмнийх шүү

0  |  0
ах(103.9.90.98) 2019 оны 02 сарын 19

2 өгөр толгой

0  |  0
hugshin tugtsuguud z(64.119.18.190) 2019 оны 02 сарын 19

tur zasag n buhiin urguug medeldee avaad huuhed zaluuchuudiin beltgel surguulilt temtseen uraldaan hiij uil ajillagaagaa jidruuleh estoi bna.tegehgui bol buh uil ajillagaag mungunii nudeer harsan heden ulun nudtei buh nertei shunaltai novshnuud idej uuh geed ymarch zohion baiguulaltgui mungu l oloh gesen setgeleer yu ch bish bolgoj bna.tur n medeldee avch ydaj ulsadaa oroh estoi orlogo mungu n orj baig.buhiin holboogoo buhchuud n avah geed bulaaldaj shivshigee delgeed bsan n urguugiin avah l sanaa biz dee?

0  |  0
АРД(66.181.178.87) 2019 оны 02 сарын 19

БӨХИЙН ӨРГӨӨ ЧИНЬ МУ-ЫН ӨМЧ ЮМ УУ БАТЭРДЭНЭ БАЯНМӨНХ ХОЁРЫН ӨМЧ ЮМ УУ. ЯАГААД ЭНЭ ХОЁР ӨМЧЛӨХ ЁСТОЙ ЮМ БЭ? ЭНЭ МУУ САЙН БӨХЧҮҮД ЯМАР ГАВЬЯА ХИЙСЭНДЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРААР БАРЬСАН ХЭДИЙ МУУХАЙ Ч ЭНЭ ӨРГӨӨ ГЭГ ЮМЫГ ЭЗЭМШИЖ БАЙНА ХУУЛЬ ЗҮЙН ТАЙЛБАР БАЙНА УУ?

0  |  0
Top