Зураач Б.Баярцэнгэл "Parallax Art Fair 2019"-д амжилттай оролцжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

 

Сийлбэрч, зураач М.Ариунбаяр, зураач Б.Баярцэнгэл нар Английн нийслэл Лондон хотноо Kensington Town Hall-д зохион байгуулагдсан олон улсын "Parallax Art Fair 2019"  үзэсгэлэнд оролцжээ.

 

"Parallax Art Fair 2019" олон улсын наадамд дэлхийн 300 гаруй уран бүтээлчдийн 7000 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. Хоёр уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил мөн тус наадамд оролцож байсан гэнэ.

 

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Б.Баярцэнгэл "Өнөөдөр", "Самади" зэрэг бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Мөн ОХУ, Хятад, Өмнөд Солонгос улсуудад үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Түүнийг “Parallax Art Fair 2019”-д оролцох үед Английн хоёр галерей хамтран ажиллах санал тавьсан байна. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top