Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани хайгуулын талбайгаа нэмэгдүүлж, нэмж хайгуул хийх хүсэлтэй байгаагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд илэрхийлжээ. 2007 оноос эхлэн Баянхөндийн алтны бүлэг ордод хайгуулаа эхлүүлсэн тус компани одоогоор 7.6 сая гаруй хувьцаа гаргаж, 1.75 сая ам.долалрын санхүүжилт босгоод байгаа юм.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ Жинс сумын нутагт орших “Хөндий” алтны төслийн геологийн нөөц захын агуулгаар 1.4 г/т бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогдсон байна. Тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/т агууламжтай алтны нөөц 751 000 унци, харин таамаглаж буй 1.8 г/т агуулгатай алтны нөөц 291 000 унци гэж тогтоосон аж.
Сэтгэгдэл ( 0 )