69 дэх удаагийн Берлиний кино наадамд "Өндөг" кино оролцжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

 

Энэ сарын 7-17-ны өдрүүдэд 69 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадам Герман улсын нийслэл Берлин хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн Берлиний кино наадам бусад жилүүдээс харьцангуй олон эмэгтэй найруулагч нэр дэвшиж байгаагаараа онцлог байв. "Алтан баавгай" шагналд Франц, Итали, Канад, Бельги, Австри, АНУ, Серби, Польш, Хятад, Турк зэрэг олон орны бүтээлүүд өрсөлдлөө.

 

Наадмын төгсгөлд шилдэг бүтээлийг шалгаруулж “Алтан баавгай” шагналыг гардуулдаг уламжлалтай. Дэд шагнал болох "Мөнгөн баавгай" шагналд 17 бүтээл өрсөлджээ. Наадамд 400 орчин бүтээл ирүүлснээс 80 орчим бүтээл үзэгчдийн хүртээл болж 300,000 орчим мянган билет борлуулагджээ.

 

 

Наадмын онцлох явдлуудын нэг бол Хятадын найруулагч Ван Чуанан найруулж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт продюсерээр ажилласан монголын залуу уран бүтээлчид оролцсон "Өндөг" хэмээх бүтээл Монгол Улсын нэр дээр өрсөлдсөн явдал байлаа.

 

"Өндөг" киноны гол дүрүүдэд мэргэжлийн бус залуу уран бүтээлчид ажилласан байна. Найруулагч Ван Чуанан 2007 оны Берлины кино наадамд “Туяагийн хурим” киногоороо оролцож “Алтан баавгай” шагналыг хүртэж байсан юм.

 

69 дэх удаагийн олон улсын Берлиний кино наадамд шалгарсан шилдгүүдийг танилцуулья

 

  • "Алтан баавгай" /Golden Bear for Best Film/- “Synonyms”, Nadav Lapid

 

  • "Мөнгөн баавгай" /Silver Bear Grand Jury Prize/- “By the Grace of God”, François Ozon

 

  • "Мөнгөн баавгай- Шилдэг найруулагч" /Silver Bear for Best Director/- “I Was at Home, But”, Angela Schanelec

 

  • "Мөнгөн баавгай- Шилдэг эмэгтэй жүжигчин" /Silver Bear for Best Actress/- “So Long, My Son”, Yong Mei

 

  • "Мөнгөн баавгай- Шилдэг эрэгтэй жүжигчин" /Silver Bear for Best Actor/- “So Long, My Son”, Wang Jingchun

 

  • "Мөнгөн баавгай- Шилдэг кино зохиол" /Silver Bear for Best Screenplay/- “Piranhas”, Maurizio Braucci, Claudio Giovannesi and Roberto Saviano

 

  • "Шилдэг баримтат кино" /Berlinale Glashütte Original – Documentary Prize/- “Talking About Trees”, Suhaib Gasmelbari

 

  • "Алтан баавгай-Шилдэг богино хэмжээний кино" /Golden Bear for Best Short Film/- “Umbra”, Florian Fischer and Johannes Krell

 

  • "Мөнгөн баавгай-Шилдэг богино хэмжээний кино" /Silver Bear for Short Film Jury Prize/- “Blue Boy”, Manuel Abramovich

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top