REUTERS: "KFC"-д гарсан хоолны хордлого УСАН ХАНГАМЖААС ҮҮДЭЛТЭЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Америкийн нэгдсэн улсад төвтэй “KFC” олон улсын сүлжээ ресторан 2013 онд Монгол Улсад анхны салбараа нээж, одоогоор 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 

2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тус ресторанаар үйлчлүүлсэн 300 орчим иргэнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул Улаанбаатар хотын Зайсан дахь “KFC” салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа талаар www.reuters.com сайт онцлон мэдээлжээ.

 

Мэдээлэлд, "Албаныхны явуулсан шалгалтын дүнд хоолны хордлогын шалтгааныг рестораны усан хангамжаас үүдэлтэй гэж Мэргэжлийн хяналтын газраас дүгэнэсэн" гээд “KFC” сүлжээ рестораны франчайзын эрхийг “Таван богд” групп эзэмшдэг ба тус компани хариуцлага алдсан явдалдаа уучлал хүсч, мэдэгдэл гаргасан" талаар мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр(202.9.43.96) 2019 оны 02 сарын 20

гадны нѳлѳѳгүй үхдэг шигээ.Асар их хахууль ѳгчээ авчээ.Тэр хавиинхан бүгд уснаас болоод гадны нѳлѳѳгүй чадарчээ.гэж хэлэхнэээ.Зайсанд дандаа Баячууд байдаг гэсэн байхаа.Гадаадын 30-40жил хадгалсан бүтээгдхүүн заваан ажилчин 5богдын баян буруугүй. Монголын сайхан орны цэвэр цэнгэг Туул гол. Монгол улсын нэр харлаад хоцорч байх шив.Дэлхиид Монголыг муухай харагдуулж байгаа бодлого уу.МХГ ажлаа хииж ёстой чадахгүй авилгачид байнаа.

0  |  0
Zochin(202.126.89.161) 2019 оны 02 сарын 19

Zuvhun usnaas bish. Usnaas blsn gej itguuleed l boloo yu. Medeej tahianaas gej helehgui sh dee

0  |  0
БУСДААС БУРУУГАА БҮҮ(182.160.39.42) 2019 оны 02 сарын 19

МОНГОЛЧУУД ЕР НЬ ЗАВААН Ш ДЭЭ.ЖОРЛОНД ОРООД ГАРАА УГААДАГ ХЭД БИЛЭЭ.ШИНЖИЛГЭЭГ ДАНДАА АРЫН ХААЛГААР ХУЛХИАР ӨГНӨ.ТЭРНЭЭС БИШ ДЭЛХИЙН ТОМ БРЭНД МОНГОЛД Л МУУ ЮМАА ШАХАВ ГЭЖ.МАНАЙХАН Л ХАРИУЦЛАГА ГЭЭЧ ЮМАА ДЭЭШЛҮҮЛ.

0  |  0
иргэн(202.21.115.82) 2019 оны 02 сарын 19

УСАН ХАНГАМЖААС БОЛСОН ЮМ БОЛ ТЭР ХАВИЙН БҮХ РЕСТОРАН БААР , АЙЛ ӨРХҮҮД БҮГД ХОРДСОН БАЙХ ЁСТОЙ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГЭЖ ХАХУУЛЬ АВЧ МӨНГӨ ОЛДОГ БАЙГУУЛЛАГА БОЛЖ ДЭЭ

0  |  0
Top