ХААН Галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй уран бүтээлчдийг сонгон шалгаруулна

2019 оны 02 сарын 20

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2000-аад оноос Монголын соёл урлаг, тэр дундаа дүрслэх урлагийн салбарт томоохон хувь нэмэр оруулж ирсэн. Үүний илэрхийлэл нь 2007 оноос хойш дэргэдээ уран зургийн галерей нээж, залуу уран бүтээлчдийг дэмжин үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болгох  боломжийг нь бүрдүүлж өгдөг билээ.

 

Зураач урчуудад зориулсан бодит хөрөнгө оруулалтаа ийнхүү тууштай үргэлжлүүлж 2020 онд ХААН Галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй зураач уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн төслийг 2019 оны 2-р сарын 20-ноос 6-р сарын 2-ны өдрийг дуустал хүлээн авч эхэллээ. Иймд уран бүтээлчид та бүхэн заасан хугацаанаас өмнө үзэсгэлэн гаргах хүсэлтээ төслийн хамт gallery@khanbank.com хаягаар ирүүлнэ үү.

 

Ирүүлсэн төслүүдээс 12 шилдэг төслийг сонгон шалгаруулж, 2019 оны 11-р сарын 1-нд олон нийтэд зарлах бөгөөд ХААН Галерейн ирэх жилийн хуваарьт тусгасны дагуу эдгээр уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгох юм.

 

Бүрдүүлэх материалууд:

  • Уран бүтээлчийн товч намтар (PDF file)
  • Хүсэлт (PDF file)
  • Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй танилцуулга (PDF file)
  • Уран бүтээлийн фото зураг (PDF file)
  • Өмнө нь оролцож байсан үзэсгэлэнгийн зургууд (PDF file)

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 11-332333-(3209) дугаараас лавлана уу.

 

Та бүхэнд ХААН Галерейд үзэсгэлэнгээ гаргаж байсан зарим уран бүтээлчдийн бүтээлүүдээс толилуулж байна.

 

Соёл урлагийг дэмжигч ХААН Банк

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top