ОРХОН: Архи худалдаалдаг 100 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Орхон аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурлаар архи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 100 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчилал хэмжилзүйн хэлтэс зэрэг олон байгуулагуудын хамтарсан шалгалтаар 60-аас доош оноо авсан 21, шалгалтад хамрагдахаас зайлсхийсэн 45, зөрчил гаргасан 34 аж ахуйн нэгж байжээ. Шалгалтын дүнг зөвлөлийн гишүүдэд танилцуулсанаар 100 аж ахуйн нэгжийн архи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргажээ.

 

Орхон аймагт архи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг нийт 506 аж ахуйн нэгж байдаг аж. Дээрх байгууллагуудад нэгдсэн шалгалт хийж 15 хуулийн зүйл заалт болон холбогдох стандарт, дүрэм, журмын дагуу шалгажээ. Шалгалтаар гарсан зөрчлийг арилгах үүрэг, чиглэл өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zulaa(202.9.45.74) 2019 оны 02 сарын 20

Маш сайн бна улаанбаатар бас ийм ажил зохио.

0  |  0
Top