ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

2019 оны 02 сарын 20

Хаврын тэргүүн улаан барс сарын гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

 

  • Аргын тооллын: 2019.2.21, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 17
  • Наран ургах шингэх: 7.49-18.23
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
 
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top