БАЯН-ӨЛГИЙ: Цалин хөлсний зөрүү болох 14.3 сая төгрөгийг олгуулахаар болов

2019 оны 02 сарын 21

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн хэмжээнд банкны салбарт ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, илүү цагийн хөлс олголт, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл зэрэг асуудалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, ажлын байрны дүгнэлт, нөхөн олговрын акт үйлдэж, банкны удирдлагуудад хүргүүлсэн байна.

 

Тухайлбал, ажилтны цалин хөлсний зөрүүд 14.394.286 төгрөгийг 14 ажилтанд, ээлжийн амралтын 923.898 төгрөгийг 9 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлбөрт 936.000 төгрөгийг тус тус олгуулахаар болжээ. 

 

Эх сурвалж: МХЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top