Марафонч Б.Мөнхзаяа "Токио-2020" олимпод оролцох БОЛЗОЛ хангалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Хонконгод болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” ангиллын олон улсын тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа хоёр цаг, 35 минут, 44 секунд гүйсэн амжилтаар VI байрт шалгарав. Хэдийгээр медаль хүртээгүй ч манай тамирчин энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах олимпийн наадамд оролцох болзол хангасан юм. Б.Мөнхзаяа тэмцээний өмнөх бэлтгэлээ Хөх хотод хийжээ.

 

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх хавар нэгдсэн батламж хүлээн авсны дараа олимпийн норматив хангасан Б.Мөнхзаяагийн эрх албан ёсоор баталгаажиж, мандат зүүх эрхтэй  болно. Марафончдын хувьд түүнээс гадна Гавьяат тамирчин Б.Сэр-Од ( 2004 2008 2012 2016 олимпод оролцсон), ОУХМ Г.Хишигсайхан нар мөн Токиогийн олимпийн эрхийн амжилтын болзлыг хангаад байгаа билээ. 

 

Б.Мөнхзаяа 17 наснаасаа хөнгөн атлетикийн спортыг сонгон, ес дэх жилдээ хичээллэж байна. Тэрбээр "Рио-2016" олимпийн наадамд оролцож, 72 дугаар байр эзэлж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.124.174) 2019 оны 02 сарын 25

мөнхзаяа нь дэлхийн аваргад оролцох болзолоо биелүүллээ токио-2020 олимпод оролцох эрхийн болзолт цаг хараахан гараагүй бгаа

0  |  0
Top