МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр /2019.02.21/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол Улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч, спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, "Олимпийн алдар" одонгоор шагналаа.
М.Нандинцэцэг нь 14 наснаасаа Л.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн анхны медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон билээ.
Л.Энхбаатар нь 18 жил боксын дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор "Zeus Gym Fight Center"-д М.Нандинцэцэг болон өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэн, дасгалжуулж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Nandintsetseg gavyat tamirchin boloogui ymuu badruugan ta yaagaad gavyatiig ni uguulehgui bn
Баяр хүргэе! Амжилт
Энхбаатарын олон жилийн хөдөлмөрийн үр дүнг үнэлжээ. Баяр хүргэж амжилт хүсье Гавъяат дасгалжуулагч болохыг ерөөе