МХБХ: Хөлбөмбөгийн ангид хувцас, хэрэглэл гардууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Нийслэлийн Ерөнхий боловсролын спортын төв сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа Спортын төв ордонд боллоо.

 

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нар оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд МХБХ спортын төв сургуульд техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай зэргээр туслах аж.

 

МХБХ-ны удирдлагууд Спортын төв сургуулийн хөлбөмбөгийн ангийнханд хувцас хэрэглэл, бөмбөг гардуулсан ба энэ үеэр холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Шигшээ баг бол үндэсний бахархал, улсын нэрийн хуудас юм. Харин шигшээ багийн тоглогч байна гэдэг тамирчин хүний нэр төрийн хэрэг, ховор хувь заяа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

 

Дашрамд дурьдахад, 2019 онд онд МХБХ-ны 60 жил, Спортын төв сургуулийн 10 жилийн ойн баяр тус тус тохиож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top