МҮОХ-ны спорт холбоодын ЕНБД нарын семинар боллоо

2019 оны 02 сарын 23

Монголын үндэсний олимпийн хорооноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинарыг улирал бүр зохион байгуулдаг билээ.

Энэ оны эхний улирлын семинар өчигдөр /2019.02.22/ болж, 30 гаруй спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга, төлөөллүүд оролцов. Энэ удаагийн семинар нь МҮОХ-ноос 2018 онд хэрэгжүүлсэн ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрүүд, Спорт холбоод хүний нөөцийн бодлого тодорхойлох тухай, "Сан Диего – 2019" дэлхийн элсний анхдугаар наадмын мэдээлэл, Олимпийн зөвлөл, олимпийн танхимуудын үйл ажиллагаа, Монголын гимнастикийн холбооны үйл ажиллагааны танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top