Пара буудлага: З.Ганбаатар "Токио-2020" паралимпийн эрхээ авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 24

Пара буудлагын тамирчин З.Ганбаатар "Дэлхийн цом"-ын тэмцээнд амжилттай оролцсоноор "Токио-2020" паралимпийн эрхээ авлаа. Монголын паралимпийн хороо болон буудлагын хамт олонд халуун баяр хүргэе.

Ингэснээр Монголын тамирчид "Токио-2020" паралимпод өрсөлдөх гурван эрхээ албан ёсоор аваад байна. Эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн К 44 ангиллын 61 кг-ын өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ хангасан бол эмэгтэйчүүдийн К 44 ангиллын 49 кг-ын Х.Энхтуяа удаах эрхийг хүртсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top