АТГ: Ц.Элбэгдоржтой хамт хэдэн хүнийг шалгаж байгааг хэлэх боломжгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

АТГ-аас өнгөрсөн баасан /2019.02.22/ гарагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж, мэдүүлэг авсан билээ. Түүнийг Тавантолгойг тойрсон хэрэгт холбогдуулан гэрчээр мэдүүлэг авсан байдаг.

Тэгвэл эл хэргийг АТГ-аас тодруулахад "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорт хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах хүсэлтийг хүргүүлсэн. Тухайн асуудал нь өмнө нь АТГ-т шалгагдаж байсан, хэрэг бүртгэлийн хэрэг нээчихсэн байсан. Энэ хэрэгт хамтатган шалгах материал ирүүлсэн байдаг. Энэ материалыг нь хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг дуудаж, гэрчээр мэдүүлэг авсан. Хэдэн хүн шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өгч байна. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөртөө нь холбоотой 178 хуудас баримт, материалыг олон нийтэд ил болгохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байгаа юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн,(202.179.26.23) 2019 оны 02 сарын 25

ЦЭлбэгдорж Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөс Шаарддаг мөн лут Хүн ээ Базарваань

0  |  0
drftg(49.0.218.58) 2019 оны 02 сарын 25

youn gerch vee?,zaxialagch bailgyi dee...?

0  |  0
Top