Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн оролцсон "NHK sunday sport" нэвтрүүлэг хоёр хоногийн өмнө цацагдлаа. Их аварга энэ талаар "Хэйсэй он тоололд нэгэн үед хүчээ үзэж байсан их аваргуудадаа баярланам. Есөн жилийн дараа "NHK sunday sport" нэвтрүүлэгт уригдав. Шинэ он тоололд хэн гэдэг аавын хөвгүүд залгамж болох бол... Нөр их хөдөлмөр, зориг зүрх, бие сэтгэлээ дайчилсан хүн тэргүүн эгнээнд зогсч, бурхнаас заяасан хувь хишгээ хүртэх байх" хэмээн бичиж, сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 0 )