ОРХОН: Эрдэнэтчүүд нүүрсийг халж, сайжруулсан түлш хэрэглэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

Улаанбаатар хот руу энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин сайжруулсан түлш хэрэглэх бөгөөд нийслэлчүүд нийт 600 мянган тонн түлш хэрэглэх тооцоо гарчээ. Түлш үйлдвэрлэх үүргийг төр, хувийн хэвшлийн 12 компанид өгч, үйлдвэрийн ажил эхэлсэн.

Тэгвэл Орхон аймаг  Засгийн газрын  шийдвэрийг дэмжиж, түүхий нүүрснээс сайн дураар татгалзахаар болсон байна. Тус аймаг нь 28 мянган өрхтэйгөөс 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нэг өрхийн хэрэглээ дунджаар 2-4 тонн нүүрс гэж үзвэл тэдний хэрэгцээг хангахын тулд жилд 34 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх шаардлагатай ажээ. Иймд аймгийн  удирдлага сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулах, цаашлаад аймагтаа үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхээр болж байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top