ХОВД: Эх хэл-Эрдмийн түлхүүр” олимпиадыг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Хүүхэд багачуудын эх хэлээрээ алдаагүй зөв бичиж, бүтээлчээр уншиж, уран яруу найруулах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Ховд аймагт 2018-2019 оны оны хичээлийн жилд “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн нэрэмжит “Эх хэл-Эрдмийн түлхүүр” V ангийн массын олимпиадыг хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Өнгөрсөн жил “Цаст-Алтай” цогцолбор сургууль V ангийн математикийн массын олимпиадыг зохион байгуулж байсан бол энэ жил V ангийн монгол хэлний массын олимпиадыг зохион байгууллаа.

Тус олимпиадад Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн тавдугаар ангийн 26 бүлгээс 800 гаруй хүүхэд оролцсон байна. Үүнээс 6 бүлгийн 200 гаруй сурагч олимпиадад амжилт гарган, шагналаа гардан авлаа. Олимпиадын тэргүүн байранд “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн Б.Ариунаа багштай 5А анги, хоёрдугаар байранд Прогресс сургуулийн н.Түмэнбаяр багштай 5Б анги, гуравдугаар байранд Лаборатор сургуулийн н.Наранцэцэг багштай 5В анги тус тус шалгарлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top