Мөсний баярыг зохион байгуулах комиссоос анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

“Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурт маргааш эхэлнэ. Мөсний баярыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байна. Мөсний баярыг зохион байгуулах комиссоос оролцогчдод хандан санамж гаргасан байна.

Ил задгай газар хог хаяхгүй байх, бие засахгүй байх, ил задгай газар нус цэрээ хаяхгүй байх зэрэг санамж гаргасан байна. Дээрх санамжуудыг зөрчсөн тохиолдолт Зөрчлийн тухай хуульд заасанчлан хариуцлага ногдуулах ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top